Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол 2021 оны наймдугаар сарын 07-ны өдөр болохоор товлогджээ.
Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журамд:
Тэр утгаараа энэхүү тарилга Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно гэсэн мэдээлэл байна.
Тахилгын ёслолын ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдан явуулдаг журамтай. Ёслолыг тухайн нутгийн тахилгын овооны тус газарт (эртнээс тахиж ирсэн уламжлалтай тэр газарт) нь үйлддэг.
Тонхилчууд төдийгүй Алтай нутгийнхны шүтээн болсон Сүүтэй уул буюу Сутай хайрхан уулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны долдугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгат уул болгосон юм.
Сэтгэгдэл ( 2 )
Тахилга гэж юу вэ мухар сүсгийн сүг.
Нутгийн хайрхан чамайг ивээхгуй Хурэлсухээ