Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2021 оны 08 сарын 13

Үндэсний Залуучуудын Зөвлөл нь Монголын Залуучуудын холбооны цаг үеийн бодлого, хөтөлбөрийг батлах, залуучуудын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гарган ажиллах төлөөллийн байгууллага юм. Бүх аймаг, орон нутаг, нийслэл дүүрэгт 1200 салбар нэгжтэй, 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын Залуучуудын холбооны дэргэдэх нь энэхүү зөвлөл нь залуучуулын ашгийн төлөө ажиллах, Монгол хамгийн том нэгдэл учраас залуучуудын төлөөллийг тэгш хүртээмжтэй хангахын тулд сонгон шалгаруулалт явуулж байна.  

Энэхүү шалгаруулалтын бүртгэл 2021 оны 8-р сарын 2-ноос 8-р сарын 20 хүртгэл явагдаж, анкет, материалыг mzx.zaluu@gmail.com и-майл хаяг болон МЗХ-ны төв байранд хүлээж авна. Зөвлөлийн анхдугаар хуралдаан 09-р сарын 10-ны өдөр болох юм. Үндэсний Залуучуудын Зөвлөлийн хуралд нэр дэвшигч нь:

 - 18-39 насны Монгол Улсын иргэн байх

- Дэнчинг МЗХ-ны дансанд байршуулсан байх

- ҮЗЗ-д нэр дэвшигчийн анкетыг хүлээлгэн өгөх

- Нэр дэвшихээ илэрхийлж, өөрийн танилцуулга болон ҮЗЗ-д орох болсон зорилгоо видео бичлэгээр /2-5 минут/ эсвэл постер хэлбэрээр хийж, цахим хаягтаа байрлуулах шалгуурыг хангасан байна.

Та бүхэн идэвхтэй оролцоорой. Амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top