Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг Монголын Залуучуудын Холбоо, Монгол Бөхийн Үндэсний Холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
512 хүчит бөхийн барилдааныг УОК-оос гаргасан тусгай удирдамжийн хүрээнд НОК-ын хяналтан дор СХД-ийн Онцгой комисс, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн 1,2,3-р хэлтсийн бие бүрэлдэхүүнтэйгээр үзэгчгүйгээр түргэвчилсэн PCR шинжилгээгээр нэвтрүүлж зохион байгуулагч мандатын тоог хязгаартайгаар амжилттай зохион байгууллаа.
Хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүлж ой давхцсан наадамчин олныг баярлууллаа.
Энэхүү барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон юм. 3 ой давхцан бэлэгт энэ цагт олон мянган залуучууд, хүчит бөхчүүдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч зохион байгууллахыг зөвшөөрч, наадамчин олон, бөх сонирхогч түмнээ баярлуулсан УОК-т наадамчин олныхоо өмнөөс талархал дэвшүүлье.
Сэтгэгдэл ( 2 )
Жаал ковид тарааж, баахан хоорондоо хэрэлдэж зодолдоо л биз, энийг тэгээд амжилттай з/б хийсэн гээд байна уу
Түрүүлсэн БатӨлзий харцагад 3 өрөө байр, ланд 200 автомашин, бусад шагналуудаар шагнах хэрэгтэй. Тэгэхгүй бол юуных нь ой давхцсан барилдаан болох вэ үзүүлэх тоглолторхуу юм болно. МЗХ ны нэр төр навс унана.