Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Хөшигтийн хөндийг дагасан эдийн засгийн Чөлөөт бүс байгуулах, ирэх оны нийслэлийн төсвийн асуудлаар уулзалт зохион байгууллаа. Өнөөдрийн уулзалтад нийслэлийн хөгжлийн асуудал хариуцсан УИХ-ын гишүүдээс бүрдсэн Түр хорооны гишүүд болон Засаг дарга Д. Сумьяабазар, хотын орлогч дарга Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нар оролцсон.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Нийслэл дүрэмтэй болох ёстой. Энэ дүрэм нь нийслэлийн иргэдийн соёл, хөгжлийн стандартыг тогтоож, иргэдийн аюулгүй, амар тайван орчинд амьдрах бололцоог хангасан, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зэрэг харилцааг зохицуулахад чухал ач холбогдолтой юм. Нийслэлийн дүрмийг иргэдийн саналд тулгуурлан, зөвлөлдөх ардчиллын санал асуулгаар боловсруулан батлах хэрэгтэй. НИТХ болон нийслэлийн хөгжлийн асуудлыг хариуцсан Түр хорооны гишүүдтэй хамтран ажиллахаар боллоо. Мөн Хөшигтийн хөндийг дагасан суурьшлын бүс байгуулахад газар чөлөөлөлт болон газрын харилцааг нэн яаралтай зохицуулахад анхаарах шаардлагатай байна. Зуун мод, Майдар, Хөшигтийн хөндий гэсэн 3 том хот болон хөгжихөд нэгдсэн төлөвлөгөө, зураг төсөл, бодлогыг боловсруулж байна. Чөлөөт бүсийг түшиглэх учраас татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг уян хатан зохицуулж, аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх, оюутны хотхон байгуулах зэрэг цогц бодлогыг баримтална" гэлээ.
Түүнчлэн "Нийслэлийн төвлөрөл, түгжрэл зэрэг тулгамдсан асуудлыг бид шийдэх ёстой. Ард түмэн бидэнд итгэж сонголтоо хийсэн. УИХ-ын гишүүд нийслэлийн тулгамдсан ямар нэгэн асуудлыг бүрийг “ барьж авч” иргэдийнхээ төлөө ажиллахыг хүсч байна. Нэн ялангуяа цар тахлын хүнд нөхцөлд засаг төрийн тогтвортой байдлыг хангаж, хамтран ажиллахыг эрхэмлэх нь чухал юм. Түр хорооны гишүүд нийслэлтэйгээ нягт хамтран ажиллацгаая" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
УЛААНБААТАРААС 10 ЖИЛИЙН ХУВИЙН ТООООП ГЭСЭН 10 СУРГУУЛИЙГ Л СУРГУУЛИЙН БАЙРЫГ НЬ БАРИХ МӨНГИЙГ НЬ, 20 ЖИЛ ТОГ УСНЙ ЗАРДАЛЫГ НЬ УЛСААС ДААГААД БЭЛЭГЛЭЭД Л ГАРГАЧИХ. БУСАД БҮХ ЮМ ДАГААД ГАРНА ГҮЙЦЭЭ . МАЛНУУД ЮМДАА.
76 гишүүн орхоны хөндий рүү нүүчихвэл хотын түгжрэл нам жим болно шд ээ
Чавчаа дарга гараа сарвайгаад сууж л байдаг юуч хийдэггүй хоолны сав түгжрэлээ одоол санав уу эртхэн арга хэмжээ авч сур