Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Боловсролын зээлийн сан бол тэтгэлэг өгдөг, тусламж өгдөг, хөнгөлөлттэй зээл өгдөг. Өнөөдөр энэ сан маш алдагдалтай ажиллаж байна. Нийт оюутны 11 хувь нь Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, зээл авдаг. Дотоод зээл 10200 хүүхэд, гадаад зээл 320 хүүхэд л хамардаг. Хэдийгээр цаг үе хүнд, халдвар байгаа ч гэсэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгодог зүйлээ яг хэвээр нь үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, 6146 хүүхдэд тэтгэлэг, зээл олгоно. Өндөр оноотой, багш мэргэжлээр суралцах 1500 оюутан байдаг, тэдний төлбөр өөрчлөгдөхгүй хэвээр үргэлжилнэ. Хэн нэгэн дарга, албан тушаалтны хүүхэд Боловсролын зээлийн санд хамрагдахгүй гэдгийг сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
unen uu ?, saidaa ! ygaschdee
unen uu ?, saidaa ! ygaschdee