ХӨВСГӨЛ: Түнэл, Жаргалант сумдад үүрэн холбооны станц ашиглалтад орлоо

2021 оны 08 сарын 26

Хөвсгөл аймгийн Түнэл, Жаргалант сумдад үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орлоо

Тодруулбал, Жаргалант сумын Цагаан бургас багийн нутаг Ганц модны дух, Түнэл сумын Зуны гол, Навчилтай багийн нутаг Хамрын даваанд үүрэн холбооны дахин дамжуулах станцыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа.

Энэхүү дахин дамжуулах станц ашиглалтад орсоноор тухайн багийн иргэд төдийгүй тус бүс нутагт хамаарах алслагдсан сум, багийн малчин иргэд харилцаа холбооны сүлжээнд холбогдох боломж бүрдэж байгаа юм.

Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны салбарт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабель, үүрэн холбооны 3G сүлжээ болон дахин дамжуулах станцуудыг барьж ашиглалтад оруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top