Шадар сайд С.Амарсайхан Өвөрхангай аймагт ажиллалаа

2021 оны 08 сарын 26

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор Коронавируст халдвар “Ковид-19”-ийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах, заавар чиглэл өгөх зорилгоор аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын үеэр аймгийн зүгээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн төвүүд болон Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, ЗӨСҮТ-ийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 7 суманд түргэн тусламжийн машин авах, эрүүл мэндийн салбарт хүний нөөцийг нэмэгдүүлэх, халдвар судлалын ажилтан бэлтгэж сургах шаардлагатай байгааг уламжилсан бөгөөд Шадар сайд боломжийнхоо хэрээр шийдвэрлэж, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн Шадар сайд С.Амарсайхан халдварын шинэ төрлийн вирусийн идэвхжил нэмэгдэж байгаа учраас орон нутаг дотооддоо нөөц боломжоо сайтар дайчилж, онцгой анхаарч ажиллах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх, бороо хур элбэг байгаа тул хадлан тэжээлийн ажилд саад бэрхшээл гарч болзошгүйг тооцоолох, малын шүлхий өвчнийг газар авахуулахгүй байх, тиймээс төрийн бүх байгууллагууд салбар хоорондын уялдаа холбоогоо ханган идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top