ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрүүд өөрийгөө тайвшруулж сэтгэл санаа, оюун ухаанаа цэгцэл

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 30

Хонь

  • Бодож явсан ажлаа эхлүүлэх сайхан боломж гарч ирнэ. Зарим зүйл дээр хэт болгоомжилж, боломжийг бүү алдаарай. Өөрийн эргэн тойрноос ажлын хамтрагчаа сонгоно. Гэр бүлийн тав тухтай байдлыг үнэлж чадвал гэр бүлийн харилцаа бат бөх байх болно.

Үхэр

  • Өөрийгөө танин мэдэхийн тулд бясалгал хий. Өөрөө өөрийгөө тайвшруулж сэтгэл санаа, оюун ухаанаа цэгцэл. Гэрийн тэжээвэр амьтан, цэцэг ургамлаа арчилж тордох нь таныг амраана. Чөлөөт цаг гарвал агаар салхи, сайхан байгальд гарч тайвшир.

Ихэр

  • Эрүүл мэндээ сайн бод. Цаашид ажил амралтаа зөв зохицуулж, эрс тэс үйлдэл гаргахгүй бол эрүүл мэнд сайн байна. Хайртай хүнээ гомдоох тогтворгүй хөнгөн бодлоос хол бай.

Мэлхий

  • Хүмүүс танд үргэлж тусалж байх шаардлагыг та төрүүлнэ. Үүнээс гарахын тулд та ч тусалдаг гэдгээ нотол. Бусдад тусламж өгөхөөс бүү залхуур. Үйл хэрэгт төдий л оролцохгүй байх нь хүмүүсийг өөрөөсөө түлхэж магадгүй. Гэр бүл эсвэл найз нартайгаа маргах шалтгаан бүү гарга.

Арслан

  • Санамсаргүй туршилт, санаа зовоосон асуудал зэргийг даван туулсны дараа ганцаар тайван амрахыг хүснэ. Өнөөдөр танд юу хийх нь чухал бус юу ч бодохгүй байх нь илүү санагдана. Ном, сэтгүүл уншиж дуртай киногоо үз. Өөрийн оюун санаагаа цэгцэлж, ажлын үр дүнгээ дүгнэ.

Охин

  • Энэ өдөр буруу зуршлуудаас татгалзаж, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд таатай. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар, зорилгодоо тэмүүлэх хүсэл өндөр байна. Эрчимтэй суралцах тэсвэр тэвчээр, ой санамж өндөр байна. Өмнө болсон таагүй явдлуудын дахин санахгүйг хичээ.

Жинлүүр

  • Шинэ санаа, өөрчлөлт эрэлхийлэх зан чанар тань гэнэтийн алхам хийхэд хүргэнэ. Хайнга залхуу байдлаас ангижир. Та гадаад байдлаараа сайхан байгаа ч сэтгэл санаа тань ядарч, дарамтыг мэдэрч байгаа.

Хилэнц

  • Өнөөдөр ажил хэргээ ялихгүй зүйлээс болж тасалдуулах магадлалтай. Аливаа зүйлд үндсээр нь өөрчлөлт хийх хэрэггүй. Ажлаа гэр гэсэн хэмнэлд орно. Ганцаар гадуур зугаалах хэрэггүй. Хосууд сайхан харьцаа тогтоох бололтой. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцах, зүрх сэтгэлийн холбоотой болж магадгүй.

Нум

  • Үнэтэй эд зүйл, баримт бичгээ хаяж болзошгүй тул сэрэмжтэй бай. Таны сонирхолд нийцэж, ирээдүйтэй мэт санагдах ажил амьдралын тэр л замаар явах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Сөрөг энерги, сэтгэл хөөрөл тань тэсрэн гарах аюултай өдөр.

Матар

  • Тайван, сэтгэл санаа тогтвортой байх өдөр болно. Өөрийн хүрэх боломжийнхоо хязгаарыг олж тогтоо. Амьсгалын замын систем эмзэг байна.

Хумх

  • Олны нүдэнд ил байхаас зайлсхий. Учир нь таныг алдаа хийхийг хүлээж байгаа муу санаатнуудынхаа бай хялбархан болж болзошгүй байна гэж од эрхэс анхааруулж байна. Өнөөдөр сэтгэлийн тэнхээтэй холбоотой асуудал тулгарч болзошгүй. Ажлын ачааллаа зохицуул. Амар тайван орчинд байхыг хичээ.

Загас

  • Энэ өдөр эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Найз нөхөд болон ойр дотнынхонтойгоо харилцаагаа сайжруулна. Таны биеэ авч явах байдлаас гэр бүлийн тань бэх бат байдал хамаарна. Хамгийн гол нь өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.24.234) 2021 оны 08 сарын 30

Үхэр монголчуудад анхааруулга өгч байгаа болотой.

0  |  0
Top