Г.Занданшатар: Үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчдаа Монголын төр бүх талаар дэмжинэ

2021 оны 09 сарын 01

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.09.01/ Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк /БМХҮТП/-ийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк /БМХҮТП/-ийн бүтээн байгуулалтыг Нийслэлийн БЗД-ийн 11-р хороо, Хонхор тосгоны нутаг дэвсгэрт “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж байна.

Энэ үеэр БМХҮТП-ийн зорилго нь барилгын материалын хэрэгцээг чанартай бүтээгдэхүүнээр хангах, импортыг орлох, экспортыг дэмжих, төвлөрлийг сааруулах, шинээр тогтвортой 700-750 ажлын байр бий болгох, ажилчдын хотхон байгуулах, нийгмийн асуудлыг цогцоор шийдэхэд оршиж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.

Харин УИХ-ын дарга Г.Заншатар үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчдаа Монголын төр бүх талаар дэмжин ажиллана гэдгийг илэрхийллээ.

Тус парк нь хаалга, модон хавтан, тавилга, цонх, пластик арматур, нано блок, төмөр эдлэл, хуванцар хийц зэрэг 12 чиглэлийн кластер үйлдвэрээс бүрдэх бөгөөд барилгын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.117.14) 2021 оны 09 сарын 02

Эрххэт монгол ХХК чинь манай нүүрсийг зөөж баяжсан компани. Занданшатар нүүрс, шатахуууны олигархуудтай холбоотой. Анандбазар бол түүний анд.

0  |  0
Top