Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг ДАВАА ГАРАГ хүртэл хүлээж авна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулна. Хуульд зааснаар өнгөрсөн лхагва /2021.09.01/ гарагт нөхөн сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулсан билээ. 

Тухайлбал, эрх баригч МАН-аас Хэнтай аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугарын нэрийг дэвшүүлээд байгаа бол АН-аас Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлсэн. 

Тэгвэл хуульд зааснаар намууд нэр дэвшигчдийн материалаа ирэх даваа /2021.09.06/ гарагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top