Хүүхдэд зориулсан мэдрэхүйн тоглоом “Pop It”-ийг хүүхдийн хөгжил, сонирхолд сөргөөр нөлөөлж, хүйсийн чиг баримжааг нь өөрчилдөг гэх мэдээлэл цахимаар тарсан.
Тэгвэл дээрх дуулиан нь гаднын нэгэн хуурамч сайтын тавьсан мэдээллээс үүдсэн үндэслэлгүй сенсаац болохыг мэргэжилтнүүд хэлж байна.
Их Британи, ОХУ зэрэг улсын мэргэжилтнүүд, хүүхдийн сэтгэлзүйч нарын нотолж байгаагаар “Pop It” тоглоом хүмүүсийн бэлгийн сонирхол, хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэх ямар ч баримт байхгүй аж.
Энэхүү тоглоомыг 1970-аад онд ч хэрэглэдэг байсан бөгөөд хүүхдийн түгшүүр, стрессийг тайлж, төвлөрүүлдэг байна.
“Pop It” тоглоомыг ашиглан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг эмчилдэг арга ч байдаг аж. Уг тоглоом хүүхдийн мэдрэхүйг хөгжүүлэхээс гадна төвлөрч, амарч тайвшрахад нь туслах ашигтай эд гэнэ.
“Pop It”-тэй төстэй мэдрэхүйн тоглоомууд нь хүүхдийн сэтгэл зовнил, айдас түгшүүрийг багасгаж, асуудлыг даван гарахад тусалдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Насанд хүрсэн хүмүүс ч стресс, түгшүүрээ дарахын тулд уг тоглоомоор тоглоход тустай аж.
Сэтгэгдэл ( 1 )
Мэдээж ш тээ энэ тоглоомоор тоглосон хүүхэд гаж болдог гэж ямар тэнгийх нь толгойд ордог юм бол үнэмшиж бгаа нь бүр ч тэнэг юм даа