Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 07-нд болох зарим үйл явдлын талаарх мэдээллийг хүргэе

10.30 цагт "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох хэрэгтэй" сэдвээр Тэтгэвэр тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO-2021” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж “Digital Nation -2021” нэр дор энэ сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний талаар Төв шуудангийн 1 давхар e-Mongolia төв дээр мэдээлэл хийнэ. 

Холбоо барих утас: 94999598, 99324939

11.30 цагт Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Авилгалын эсрэг аян өрнүүлэх талаар Монгол Ньюс мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

12:00 цагт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар Сангийн яамны хурлын танхимд мэдээлэл хийнэ.

Холбоо барих утас: 99278769, 89114787

12.00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд Zarig.mn сайтаар “Ореэнт инвесмент пропертиз” ХХК-ийг хууль зөрчсөн гэх утга агуулга бүхий найман удаагийн мэдээлэл нийтэлсэнтэй холбогдуулан тус компаниас  мэдэгдэл хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top