Хурал эхлэхийн өмнө Австрийн Үндэсний зөвлөл (парламент)-ийн дарга Вольфганг Соботка, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын (ЮНИДО) Ерөнхий захирал Ли Ёнг, ЕАБХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хелга Шмидт нартай уулзаж, хамтын ажиллагааны олон талт асуудлаар санал солилцлоо. Австрийн Үндэсний зөвлөл, УИХ-ын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ЮНИДО-той Монголд шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ЕАБХАБ-тай хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Сэтгэгдэл ( 0 )