Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

09:00 цагт Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, хоршооны тухай хуулийг сурталчлан таниулах арга хэмжээ "Холидэй инн" зочид буудлын хурлын танхимд болно. Арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, төслийн зохицуулагч С.Занданбал, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа нар оролцоно.

Холбоо барих дугаар: 99047909

11:00 цагт ЦЕГ ын Мөрдөн байцаах газрын 2 давхарт "Цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдал" сэдвээр Монголбанк, Монголын Банкны Холбоо, ЦЕГ-аас хамтарсан хэлэлцүүлэг хийнэ. Холбоо барих дугаар: 91992520

11:00 цагт Цар тахалтай байгаа хүнд үед боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомсдолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж мэдээлэл хийнэ. Хурал МҮЭ-ийн холбооны төв байрны 4 давхрын хурлын танхимд болно.

Холбоо барих дугаар: 99027019

14:00 цагт Хэлмэгдэгсдэд зориулсан яруу найргийн наадам 21-р орооллын "Чингис Соосэ" сургуулийн их хаадын өргөөнд болно. Уг наадмыг СХД-ийн ИХТ, болон СХД-ийн "Цалиг онгод" утга зохиолын нэгдэл зохион байгуулж байна. Холбоо барих утас:89119809

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top