Хэрвээ таны хийж буй ажил төвөгтэй санагдаж байвал тэр ажлыг орхих хэрэгтэй. Хүн өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг ажлыг олоогүй цагт тухайн ажил хамгийн хүнд, хэцүү санагддаг. Дургүй ажлаа хийж байгаа хүнээс ажлын бүтээмж, үр дүн, амжилт хэзээ ч гарахгүй. Харин ч эсрэгээрээ стресс бухимдал л буй болдог. Тиймээс хүн хийх ажлаа сонгохоосоо өмнө, албан байгууллагад ажилд орохдоо тухайн салбарт хэр сонирхолтой вэ гэдгээ өөрөөсөө сайн асуух хэрэгтэй. Хэрвээ хүн дур сонирхолгүй ажилдаа орох юм бол бүтээмж, амжилтын тухай бодоод ч хэрэггүй.
Ямар сайндаа олны дунд “Ажлыг ялархаж биш талархаж хийдэг хүн амжилтанд хүрнэ” гэсэн үг бий болохвий дээ. Мэдээж хүн аливаа ажлыг ялархаж хийгээд байгаагийн гол шалтгаан нь тухайн ажилдаа дургүйгийнх. Тийм болохоор дургүй ажлаа бус дуртай ажлаа сонгоод ажиллаад үз. Амжилт дагаад ирнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь ажлаа ялархаж хийдэг яг л Яхир Болормаа шиг ямар сайндаа л бичиг баримт хөөцөлдмөр гэж хараах вэ дээ