Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, даатгалд хамруулахыг уриаллаа

2021 оны 09 сарын 10

Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 221 тоот тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ жилийн өвөлжилт болон зудын эрсдэлийг тодорхойлох ажлын хэсгийг байгуулжээ.

Беларусь улсаас 4,3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан, хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг энэ намрын технологит ажлын өмнө аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлсэн байна. Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая тонн өвс, 1.6 тонн сүрэл, 13.000 тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 13 хувьтай байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өвөлжилт амаргүй байх төлөв харагдаж байна. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс нэлээн чийгтэй, намар эрт сэрүүсэх цаг агаарын төлөв харагдаж байгаагаас дүгнэхэд өвөлжилт хүндэрч болзошгүй юм. Тиймээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдэлээс сэргийлэх, малын индексжүүлсэн даатгалд хамруулахыг сайд З.Мэндсайхан нийт малчдадаа уриаллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top