"Хөнгөлөлттэй зээл"-ээ төлөөгүй төгсөгчдийн мэдээллийг "Монгол банк"-ны зээлийн мэдээллийн санд оруулна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн 15 мянга орчим төгсөгчийн диплом Боловсролын зээлийн санд байгааг БШУЯ-аас  мэдээлсэн. Тэгвэл энхүү  “Хөнгөлөлттэй зээл”-ээр сурсан төгсөгчид төлбөрийн үлдэгдлээ төлж, дипломоо аваагүй тохиолдолд тэдний мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд оруулах болсныг мэдэгдлээ.  

 "Хөнгөлөлттэй зээл"-ээр сурсан төгсөгчид   https://lavlagaa-bzs.firebaseapp.com/#/diplom холбоосоор нэвтэрч, регистрийн дугаараа оруулснаар зээлийн үлдэгдлийн лавлагааг харах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Долгормаа(172.69.45.134) 2021 оны 09 сарын 12

Сайн байна уу? Би Өвөрхангай аймагт амьдардаг. Төлөлтөө хийчээд заавал очиж авах ёстой юу? шуудангаар явуулах уу?

0  |  0
Top