Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Өнөөдөр буюу есдүгээр сарын 13-нд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэе

9.00 цагт Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

9.00 цагт МУИС-ийн Номын санд Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Алс газар сурахаар одогсод” номын нээлт, “Монгол сурагчид Франц Улсад суралцсан нь (1926-1930)” эрдэм шинжилгээний хурал болно.

14.00 цагт АН-аас З.Энхболд, Ц.Туваан нарыг намаас хөөсөн тухай асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Монгол шуудангийн эсрэг талд С.Зоригийн хөшөөтэй байранд болно. Холбоо барих утас: 88010342

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top