Үнс, тоосонцрыг 97-99 хувь шүүдэг утаа шүүгчийг аймгуудын дулааны станцын янданд суурилууллаа

2021 оны 09 сарын 13

“Аймгуудын дулааны станцад утаа шүүгч суурилуулах” ажлын хүрээнд  Ховд, Увс, Хөвсгөл аймгуудын дулааны цахилгаан станцуудад болон Орхон аймгийн Эрдэнэт хотын захын хорооллын сургууль, цэцэрлэгийн нам даралтын зууханд утаа шүүгчийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлын гүйцэтгэл 100 хувьтай бүрэн дуусаад байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх”, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2021 оны 21/04 тогтоолоор баталсан хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Ховд Дулааны Станцын К2, К3-р зуух, Увс аймгийн Улаангомын Дулааны 2-р Станцын К1, К2-р зуух,  Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны Станцын К2, К3-р зууханд нийт 6 ком PPC96-3 маркийн утаа шүүх, уутат фильтерийн тоног төхөөрөмжийг, Орхон аймгийн Эрдэнэт хотын захын гэр хорооллын 20, 17-р сургууль, Яргуйт багийн цэцэрлэгийн нам даралтын нийт 8 зууханд DMC-48 маркийн утаа шүүх, уутат фильтерийн тоног төхөөрөмжийг угсарч суурилууллаа.

Уг ажлын хүрээнд дулааны станц болон сургуулийн зуухны яндангийн утаанаас дээж авч шинжилгээ хийхэд агаарт хаягдах үнс, тоосонцрыг 97 хувьтай шүүж байгааг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын явуулын хөдөлгөөнт лабораторийн дүгнэлтээр гарсан.

Ховд дулааны станцад суурилуулсан PC96-3 маркийн утаа шүүх, уутат фильтерээр шүүгдсэн хаягдал утаа ба шүүлтүүрийг салгасны дараах агаарт хаягдах хаягдал утааг харьцуулсан байдлыг зурагт үзүүлэв

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(172.69.252.136) 2021 оны 09 сарын 13

Аймгуудын ихэнх нь уурын зуухтай байхад тавлаад байна уу .

0  |  0
Top