Амиа хорлохоор голын ус руу орсон иргэнийг авран хамгааллаа

2021 оны 09 сарын 13

Хан-уул дүүргийн 9-р хороо Нисэхийн хадан хясааны баруун талд Туул голд хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу 2021 оны есдүгээр сарын 13-ны 00:30 цагт Аврах ангид ирсэн байна.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Чингэлтэй дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй амиа хорлох зорилгоор голын усанд орсон байжээ.

Алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, амь насыг нь авран хамгаалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top