Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар Орхон голын адаг, Улз голын нийт уртын дагууд, Туул гол Лүн сум, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Орхон, Идэр, Байдраг, Онги, Улз, Хэрлэн, Онон, Чонохарайх зэрэг голууд үерийн түвшинг 5-80 см давсан байдалтай байна.
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэсэн хэвээр байгаа юм.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )