ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхний бүх зүйлд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Хонь

Хэт их идэвх гаргахад таагүй өдөр. Зөрүүд зан зорилгодоо хүрэхэд саад болно. Эрэгтэй хонь нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлэх мэдээ сонсоно. Эмэгтэйчүүд хүнтэй танилцаж, уулзах ч энэ нь дараа нь харамсал төрүүлэх харилцаа байх вий!

Үхэр

Одод таныг ивээнэ. Бүх харилцаанд амжилттай өдөр. Асуудлуудаа шийдэхэд хамгийн таатай өдөр. Материаллаг байдлаа дээшлүүлж, амжилтаа ахиулах боломж байна. Сэтгэл хөдлөлөө хянаарай. Эс бөгөөс харамсах болно.

Ихэр

Шинэ ажил эхлэх, эхэлсэн зүйлдээ үсрэлт хийхэд таатай өдөр. Одод урьдын адил танд таатай байрлалд байж, таныг ивээнэ. Найз нөхдийн тусламжтайгаар ирээдүйн амжилтынхаа замыг засна.

Мэлхий

Асуудлуудаа ил бөгөөд тодорхой болго. Болж буй зүйлд бодит үнэлэлт дүгнэлт өг. Ингэж чадвал та зарим өөрчлөлтийг хийж, гэр бүлийн санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна.

Арслан

Тааламжгүй нөхцөл байдал эсвэл муу санаатай хүмүүсийн заль мэх нь эрчүүдийн байр суурийг эрс өөрчилж магадгүй юм. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай бай. Арслангийн ордны эмэгтэйчүүд хувийн амьдралдаа урвахаас болгоомжлох хэрэгтэй.

Охин

Оддын байрлал энэ ордны эмэгтэйчүүдэд таагүй байна. Өнөөдөр та өөрийгөө эрс өөрчлөх мэдээ хүлээж авах магадлалтай. Магадгүй танилдаа урам хугарах болно. Охины ордны эрчүүдийн хувьд одод сэтгэл хөдлөлөө хянаж, эрсдэлд орохгүй байхыг зөвлөж байна. Асуудлыг шийдвэрлэхэд шинэ алхам хийхэд тохиромжтой өдөр биш.

Жинлүүр

Өөртөө томоохон нээлт хийнэ. Одод таны талд байна. Найз нөхөд эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчийн тусламжтайгаар та ирээдүйн амжилтад хүрэх замыг бий болгох боломжтой. Үдээс хойш зарчмуудаа нухацтай хамгаал. Эсрэг хүйсийн хүнтэй зөрчилдөх магадлал байна.

Хилэнц

Энэ өдөр амьдралд тохиолддог хөнгөн бэрхшээл тохионо. Бусадтай харилцах харилцаа муудах нь таныг дахин нэг удаа сорино. Хэдийгээр сайн санаатай байсан ч таны шулуун шударга байдал, өөр хүний үгэнд орох хүсэлгүй байх нь ноцтой саад болно.

Нум

Өнөөдөр одод таны талд байна. Ирээдүйд амжилтад хүрэхийн тулд та ямар нэгэн баталгаа үүсгэх боломжтой байж магадгүй юм. Ямар ч тохиолдолд эхлүүлсэн зүйлээсээ ухрах хэрэггүй. Тогтвортой, зорилготой урагшлах нь аз авчрах болно.

Матар

Эмэгтэйчүүд болзоонд явна. Гадаад төрхөө сайхан авч явах нь таныг шүтэн бишрэгчдийн тоог нэмнэ. Хаалттай байдал, хүйтэн харилцаа нь эрэгтэйчүүдийн хувийн амьдралд таагүй зүйл авчрах тул болгоомжил. Олон удаа зүүдэлсэн зүйл биелнэ.

Хумх

Хүүхдүүддээ энэ өдрийг зориул. Ажлаа хурдан дуусга. Таагүй мэдээ ил болж магадгүй ч эсрэг хүйсийн хүнтэй муудалцах хэрэггүй. Түгшүүр, гуниг нь богино хугацааных байна.

Загас

Эрэгтэй загаснуудын өмнө өнөөдөр шинэ зам нээгдэнэ. Олон хүн шинэ сонирхолтой ажилдаа дуртай байх болно. Хүч, боломж, санхүүгийн байдлаа зөв хуваарил. Тэвчээр, нийтэч байдал таныг аварна. Санаа нэгтнүүдээ алдахгүйг хичээгээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top