Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-аас хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоолоо.
Тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын 2021 оны есдүгээр сарын 14-ний өдрийн А-255 дугаар тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800.0 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750.0 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1050.0 мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950.0 мянган төгрөг, овъёосны үрийг 800.0 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гаргасан байна.
Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан аж.
Сэтгэгдэл ( 0 )