Засгийн газрын өчигдрийн /2021.09.15/ хуралдаанаар “И-Монгол академи” төрийн өмчит үйлдэрийн газрыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд байгууллаа.
Тус газар байгуулагдсанаар салбар бүрт мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр нэвтрүүлж, үйл ажиллагаа, үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн систем, дэд бүтцийн найдвартай, тасралтгүй ажиллагаа хангагдахаас гадна төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн удирдан зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )