“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлэг боллоо

2021 оны 09 сарын 16

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилго болох “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” бодлогын хүрээнд Монгол Улсын Соёлын яам өнөөдөр “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт, Соёлын сайд Ч.Номин, Соёлын яамны удирдлагууд, доктор профессор Э.Сонинтогос, С.Дулам, А.Цанжид, Т.Чулуун, Ж.Баянсан Ж.Долгорсүрэн, П.Батхуяг болон академич Г.Чулуунбаатар нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл бодлогын хүрээнд монгол хэл, гэр бүл, өв соёл, ёс суртахуун, нүүдэлчний ухаан гэх мэт 10 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан санаа, шийдлийг Соёлын яамны бодлого чиглэлд тусгах юм. Мөн Соёлын яамны боловсруулж буй Бүх нийтийн соёлын боловсрол хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх асуудлаар салбарын эрдэмтэн, судлаачид санаа бодлоо хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.75) 2021 оны 09 сарын 16

соёлын яаманд өөр хийх ажил байхгүй юу? хэнд ч хэрэггүй, шал дэмий зүйлээр хөөцөлдөж бх юм. өрөвдөлтэй......

0  |  0
Top