“Эрхэт Монгол” группийн медиа хариуцсан захирлаар Хаарай овогтой Доржпалам томилогдлоо.
Х.Доржпалам нь сэтгүүлч мэргэжилтэй. 2009-2016 онд “MSGM” ХХК-ийн харьяа “MGLRADIO FM-102.1” радиод “100 асуулт” нэвтрүүлгийн хөтлөгч редактор, 2017 онд “Жамух интернэйшнл” ХХК-д Ерөнхий продюсер, 2019 оноос “Эрхэт Монгол” ХХК-ийн Медиа хариуцсан Дэд захирлаар тус тус ажилласан ба удирдах ажлын сацуу ярилцлагын “100 асуулт” нэвтрүүлгийг бэлтгэн, 120 орчим дугаарыг олны хүртээл болгожээ.
Түүнчлэн “Эрхэт Монгол” группээс санаачлан бэлтгэсэн “Ардын журамт цэргийн мөрөөр” зэрэг энтертайнмент шоу нэвтрүүлэг, бусад төсөл, хөтөлбөрийг амжилттай удирдан, хэрэгжүүлсэн энэ салбарын шилдэг менежерүүдийн нэг юм.
“Эрхэт Монгол” групп нь барилга угсралт, гадаад худалдааны салбараас гадна мэргэжлийн сэтгүүл зүй, шударга өнцгөөрөө танигдсан медиа компаниудыг эгнээндээ багтаадаг билээ. Тухайлбал, өдөр тутмын “Өглөөний сонин”, өргөн нэвтрүүлгийн “ТВ8” телевиз, Монголын хамгийн олон хуудастай “Зиндаа” сэтгүүл, мэдээллийн Zindaа.mn сайт, фото мэдээллийн “Гранд” сэтгүүл болон Breakingnews.mn, Factnews.mn, Grandnews.mn сайтуудыг эрхлэн, үйл ажиллагаа явуулж байна. Тус медиа групп өдгөө салбартаа мэргэжлийн хувьд танигдсан 156 сэтгүүлч, уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )