Тусгай дугаарт ирэх иргэдийн дуудлагад шуурхай үйлчлэх зохицуулалтыг хийлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Би халуурч байна хаана хандах вэ? Халуун буурахгүй байна? Халдвар авсан одоо яах вэ? Тест авсан хаана очиж шинжилгээ өгөх вэ? гэх мэт олон асуултууд шуурхай хариу авах арга хэмжээний багийн утсанд өдөр тутамд ирдэг.

Харин нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч буйтай холбоотойгоор дээрх утасны ачаалал ихэсч, иргэдийн дуудлага бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй байсан.

Тэгвэл уг асуудлыг шийдэхийн тулд Баянзүрх дүүргийн 28 хорооны ӨЭМТ тус бүрт ажиллаж байгаа дуудлага хүлээн авагч ажилтны тоо нэмэгдүүлэхээр болжээ.

Дүүргийн Эрүүл мэндийн төв, Шуурхай штаб, хороодын ӨЭМТ-ийн төлөөлөл буюу Онцгой комиссын хариу арга хэмжээний багийнхан өнөөдөр хуралдаж шуурхай дуудлага мэдээллийг илүү оновчтой байдлаар зохион байгуулах талаар харилцан санал солилцлоо.

Ямар тохиолдолд аль дугаар руу ярих талаар иргэдэд тодорхой болгож өгөхийн тулд УОК-ын 119 Шуурхай штабтай хамтран ажиллаж, мэдээллээ өгөх, иргэдийг олон тийш залгуулахгүй дуудлага бүрийг шуурхай шийдвэрлэж ажиллах нь чухлыг дүүргийн Шуурхай штабын дарга Г. Жаргалсайхан онцолсон юм.

Зөвлөгөө мэдээллийг ажлын цагаар хороодын ӨЭМТ-ийн утсанд өгөх бөгөөд ажлын бус цагаар дүүргийн Шуурхай штабын 93190092, 80535063, 19001063 дугаарууд ажиллаж байна. Харин эмчилгээний баг очих шаардлагатай хүнд өвчтөн 70150065 дугаарт холбогдох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top