Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO” өнөөдрөөс эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Digital Nation-2021” нэрийн дор өргөн цар хүрээтэйгээр зохиож буй.
Гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний нээлт өнөөдөр 20:00 цагаас болох бөгөөд нээлтийн үеэр дрон нисгэж, гэрлийн шоу хийх аж.
“Digital Nation-2021” арга хэмжээний үеэр болох онцлох үйл ажиллагаа:
-5G сүлжээний туршилт хийнэ. Монгол улс 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Үүний эхлэл болгож энэ арга хэмжээний үеэр үндэсний томоохон компаниуд 5G туршилтыг хийх юм.
-“E-Mongolia” 2.0 шинэчилсэн хувилбарыг танилцуулна.
-“Цахим үндэстэн” хэлэлцүүлэг, “Women in ICT” олон улсын форум зэрэг цахим шилжилттэй холбоотой хэлэлцүүлгүүд болно.
Сэтгэгдэл ( 0 )