Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байгаа.
Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “УЛААНБААТАР ХОТ – ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМ” чиглэлийн үйлчилгээг өчигдрөөс буюу есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоолоо.
Мөн “УЛААНБААТАР ХОТ– ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛГОВЬ СУМ”, “УЛААНБААТАР ХОТ – ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙХАН ОВОО СУМ” чиглэлүүдийн үйлчилгээг өчигдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгааг мэдэгдэж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )