"Digital Nation" нэрийн дор зохион байгуулагдаж буй ICT Expo 2021 арга хэмжээний 2 дахь өдрийн үйл ажиллагаа өнөөдөр өглөө “ICT Education-Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгээр эхэллээ.
Хэлэлцүүлгийн модератороор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уригдан оролцож, боловсролын мэдээллийн технологийн салбарт манлайлан ажиллаж байгаа шилдэг залуустай санал солилцлон, төрийн цахим сургуулийн эхлэл болох
www.medle.mn платформоо танилцууллаа.
ЕБС-ийн сургалтын хүрээнд цахим контентын уг санд хил хязгаар, цаг хугацаанаас үл хамааран хүн бүр суралцах сургалтын нээлттэй орон зайг бий болох юм. Мөн багш нар анги , сургуулиараа хязгаарлагдахгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа мянга мянган хүүхдэд өөрийн мэдлэг, арга зүй, сайн туршлагаа түгээх нээлттэй боломж бүрдэх юм.
Нийтдээ 47.000 багшийн 15.000 хичээл
www.medle.mn цахим контентын санд байрших бөгөөд шалгаруулалтад бие даан, багаараа, сургууль хамт олноороо оролцох боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )