Коронавирусний халдварын тархалт нэмэгдсэний улмаас зарим аймаг хөл хорио тогтоогоод байна.
Тухайлбал, Өмнөговь аймагт халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аймгийн Онцгой Комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сарын 13-ны 06:00 цагаас есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон.
Үүнтэй холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ныг хүртэл түр зогсоожээ. Тус аймагт халдварын 4412 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум” чиглэлийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байгааг Авто Тээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )