SUN MEDICAL ЗӨВЛӨЖ БАЙНА | Гэмтэл согог заслын их эмч Г.Дашдаваа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Мөрний эргэлдэгч булчин гэмтэх

Тодорхойлолт:

Гадны гэмтэл болон хэт ачааллын улмаас эргэлдэгч булчин харшилдсанаар булчин суларч гэмтэнэ

Эргэлдэгч булчин нь мөрний яс болон гарны дээд хэсгийг хөдөлгөгч 4булчинг хэлэх ба subscapularis,supraspinatus, infraspinatus, teres miror булчингаас бүрдэнэ. Энэ эмгэгээр удаан хугацаагаар нэгэн хэвийн байрлалаар ажил эрхэлдэг хүмүүс болон хэт их ачаалалтай дасгал хөдөлгөөн хийдэг тамирчид ихээр өвддөг. Мөн 40-өөс дээш насныхныханд мөр мултарснаар мөрний эргэлдэгч булчингийн гэмтэл рүү шилждэг тохиолдол элбэг тохиолддог ба мөр мултарснаар эргэн тойрных нь булчин, шөрмөс гэмтдэгээс шалтгаалдаг юм.

Илрэх шинж тэмдэг

Гараа тэнийлгэн дээш өргөх эсвэл юм өргөхөд өвдөж хүч тамиргүй болно.

  • 1.Мөрөө хөдөлгөхөд таг таг гэж дуугарна.
  • 2.Supraspinatus булчингийн гэмтлийн үед гараа хажуу тийш тэнийлгэн өргөхөд хүндрэлтэй байх болно.
  • 3.Subscapularis булчингийн гэмтлийн үед гараа нийлүүлэхэд хүндрэлтэй байх болно.
  • 4.Infraspinatus булчингийн гэмтлийн үед гараараа түлхэхэд хүндрэлтэй байх болно.

http://allspine.com/mng/images/contents/disease0201_02.jpg

Шалтгаан

  • Залуучуудын хувьд гараараа тулж унаснаас үүддэг.
  • Нас тогтсон хүмүүсийн хувьд эргэлдэгч булчин далны шонтонтой харшилдаж тулснаар булчин аажмаар суларч гэмтэнэ.

Эмчилгээ

Оношлох арга : X-ray, CT, MRI дүрс оношлогоо

Мэс заслын бус эмчилгээ

Шөрмөсний зузааны нимгэрэл юмуу тасрал гэмтэл 50%-аас доош гэмтсэн үед

  • Тариан эмчилгээ
  • Нөхөн сэргээх эмчилгээ
  • Өндөр давтамжит долгионоор цохиулах эмчилгээ

Мэс заслын эмчилгээ

Шөрмөсний зузааны нимгэрэл юмуу тасрал гэмтэл 50%-аас дээш гэмтсэн үед

Эргэлдэгч шөрмөсийг залгаж оёх мэс засал

 

Манай эмнэлгийн Эрхэм зорилго: БИДНИИЙГ ЗОРИН ИРСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

Facebook page: Sun medicial center UB

Ажиллах цагийн хуваарь:08:30-16:30 Даваа-Баасан, 09:00-14:00 Бямба

Утас:7577 7800 , 8882 7500

Хаяг:ХУД 7-хороо, Яармаг

Email: info@sunhospital.maan

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top