МСНЭ-ээс “Монгол ньюс” медиа группийн хамт олонд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2021 оны 09 сарын 21

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс “Монгол ньюс” медиа группийн хамт олонд Монголын сэтгүүл зүйд өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл үүсэн байгуулагдсаны ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол ньюс” медиа группийн эрхлэн гаргадаг "Өнөөдөр" сонинийг 1991 оноос гарч байсан "Ардын эрх" сониныг "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай" хуулийн дагуу өөрчлөн шинэчилж, 1996 оны есдүгээр сараас "Өнөөдөр" нэртэй гаргаж эхэлсэн. Тус сониныг нэрт сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Цэрэндоржийн Балдорж үүсгэн байгуулсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top