Ц.Сүхбаатар: Ахмадууд тэтгэврийн зөрүү арилгахыг хүлээсээр насан өөд болж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар өнөөдөр /2021.09.22/ Монголын ахмадуудын холбооноос мэдээлэл хийлээ.

Монгол улсад 320 гаруй мянган ахмад настан байдаг. Тэдний ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон аж. Тиймээс тухайн үеийн ханшаар тэтгэвэр нь бодогдож, одоо 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Тиймээс хуулийн дагуу ахмадуудын тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнэ инфляцийн өсөлттэй уялдуулж, индексжүүлэн нэмэгдүүлэхийг шаардлаа.

Ахмадуудын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадын байгууллагын гол үүрэг нь ахмад настны эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх, ахмад настнуудтай холбоотой гарсан төр засгийн хууль тогтоомжийг ахмад настнууддаа хүргэж үйлчлэх зэргээр ахмадуудад чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулах юм. Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байна.

Монгол улсын нийт 320  мянган ахмад настны ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байгаа. Тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт бол 1990 оноос хойш яригдаж байна. Ялангуяа 2001 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хуучны, бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгосон. Ихэнх нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улмаар амьжиргаанд нь хүрэлцэхгүй, маш хүнд байдалтай байна.

Ахмад настны тухай хуулийн наймдугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 30 дугаар зүйлд ахмад настны тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнэ инфляцийн өсөлттэй уялдуулж, жил бүр индексжүүлэн нэмэгдүүлж байх гэж заасан байдаг. Энэхүү заалт зохих журмаар хэрэгжээгүйгээс тэтгэврийн зөрүү жил ирэх тусам нэмэгдэж, ахмадууд хохирсоор байгаа юм.

1995 оны нэгдүгээр сарын 1-нээс даатгалын шинэ тогтолцоог гаргасан. Тухайн үед дээрх хуулийг хэрэгжүүлэхдээ 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст тогтоосонтой нь ойртуулж, индексийг тогтоох гол зарчмыг нийгмийн даатгалын хуулиудыг батлахдаа шийдвэрлэсэн. Энэ дагуу засгийн газраас зургаан удаа тэтгэврийг индексжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах хөрөнгийг төсвийн хүрэлцээ байхгүй гэх шалтгаанаар индексийг бага тогтоосон. Үүнээс үүдэн тэтгэврийн зөрүү арилахгүй байна.

Сүүлийн таван жил тэтгэврийн зөрүү гэж сард 20,30 мянган төгрөг нэмж ирлээ. Гэтэл хуулийн дагуу тооцвол нэг хүнд 100-600 мянган төгрөгийн тэтгэврийн зөрүүтэй байгаа.

Тухайлбал, үйлчилгээний ажилтнуудын тэтгэвэр 2001 онд 29700 төгрөг байсан. Харин одоогийн үйлчилгээний ажилтан 460 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байна. Энэ зөрүүг цалингийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлээгүйн улмаас асуудал үүссэн. Улсын дундаж цалин 2011 онд 420 мянган төгрөг байсан. Одоо 1,2 сая болчихлоо.

Хамгийн сүүлд 2014 онд тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор индексийг шинэчлэн тогтоосон. Тухайн үед тэтгэврийн хэмжээ 50-120 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь бодитой арга хэмжээ болсон юм. Гэтэл түүнээс хойш долоон жил ямар ч индекс шинэчлэн батлаагүй, зөрүү нь хуримтлагдаад байна. Улмаар ахмадуудын бухимдал дээд цэгтэй хүрлээ. Ахмадуудын ихэнх нь тэтгэврийн зөрүү арилгахыг хүлээсээр насан өөд болж байна.” гэлээ.

Мөн “Зарим улс төрийн хүчнүүдийн ярьж буйгаар тэтгэврийг 500 мянган төгрөг болгож тогтоон гэнэ. Үүнийг манай ахмадын холбоо эсэргүүцэж байна. Хөдөлмөр эрхэлсэн жил, ажлын түвшин зэргээс хамаарч тэтгэврийн зөрүү өөр бодогдох ёстой. Тиймээс нэг тооны зарчмаар тэтгэврийн асуудлыг шийдэж болохгүй” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(162.158.179.160) 2021 оны 09 сарын 23

Tetgever nemeechee darga naraa uursduu 350 a.midraad uzdee

0  |  0

Иргэн(103.229.120.190) 2021 оны 09 сарын 22

Дээд боловсролтой 27 жил улсад тасралтгүй ажиллаж байгаад 2015 онд 240,0 төгрөгөөр тогтоолгож одоо цалингийн доод хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч бна. Ахмадын Гавьяаны амралт гэж байхгүй насан өөд болтол залхаалтын хугацаа болоод байна шүү. Одоогийн зах зээлд тэтгэвэр багатай ахмадууд чирэгдэж үхлээ. Одоо 27 жил ажиллаад тэтгэвэрт гарч байгаа хүмүүс 600,0 дээш төгрөгөөр тогтоогдож бна. Зөрүү их байгаа биз дээ!

1  |  0
зочин(202.9.46.42) 2021 оны 09 сарын 22

##Тэтгэвэрийн зөрүү ## гэдэг нь одоогийн 2020.2021 оны үйлчлэгч 460 төг тэтгэвэр тогтож байхад 2008 оноос өмнөх тусгай мэргэжлийн албан хаагч ж: төрийн албанд ажиллаж байсан ня-бо.бага эмч нар. Эмийн санч .зэрэг мэргэжлийн хүмүүс 20- 35 жил ажиллаад тэтгэвэр тогтоодсон хүмүүс тэр индексээр хохирч одоо 350-390 төг ний тэтгэвэртэй байгаа яг тэр үед Сүхбаатар өөрөө гардан хийсэн хуулийн өөрчлөлтүүд бх шүү.Одоо нэг ахмадуудын төлөө дуугарах цаг нь өнгөрөөд бн шүү Таг чиг 2.3 жил боллоо. Барааны үнийн өсөлтөнд ахмадууд сөгдөж байна шүү

0  |  0
Зочин(66.181.184.134) 2021 оны 09 сарын 22

Сухбаатар дарга оороо УНДЕГ ын даргаар олон жил ажилласан, 1995 оны анхны НДын Хуулийг боловсруулахад голчлон оролцсон хун байх, тэтгэврийн зорууг арилгана гэдэг зов, Ер нь Ахмадуудаа талбайд жагсаагаад тэмцэхгуй бол Энэ засаг ходлохгуй дээ, Ер нь Байнга дуугарч байх хэрэгтэй

2  |  0
Justice(66.181.161.106) 2021 оны 09 сарын 22

Төртэй орнууд бол ядаж ахмадуудынхаа тэтгэвэрийг инфляцийн хувиар жил бүр өсгөөд явдаг юм билээ! Инфляциас илүү өсгөхийг л тэтгэвэр нэмсэн гэж ойлгож болно. Одоо бол хавтгайд нь 20-30 мянгаар нэмснийгээ гавьяа байгуулсан мэтээр шоудаад байх юм кк. МАН нээрээ бүтэхгүй ээ! АН-ын ЗГ, муу нэртэй Н.Энхбаярын засгийн үед хувиар нэмдэг байсан юм шүү!

0  |  0
Зочин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 22

Тэтгэврийн зөрүү арилгана гэж юү яриад байдаг юмбэ. Тухайн үед хэн ямар ажил алба хашиж улсад хэдий хэмжээний татвар төлдөг байснаараа л тэтгэврийн хэмжээг тогтоосон байгаа. Инженер хийж байсан хүнийг цэвэрлэгч хийж 260 төгрөгний цалинтай байсан хүнтэй дүйцүүлж тэтгэврийг тэнцүүлж болохгүй шүүдээ. Нэмбэл бүгдийг шударгаар нэм түүнээс зөрүү арилгана гэж ярьдгаа болиоч!

0  |  0
Ар(172.69.252.142) 2021 оны 09 сарын 22

Зев ярьж бна

2  |  0
ahmad(202.126.89.232) 2021 оны 09 сарын 22

iimbaiguulaga baidag yum uu

1  |  1
nastan(202.126.89.232) 2021 оны 09 сарын 22

iim baiguullaga baidag bil uu

1  |  1
Top