ДУНДГОВЬ: Өлзийт сумын удирдлагууд долоон оюутныг тэтгэлэгт хамруулав

2021 оны 09 сарын 22

Дундговь аймгийн Өлзийт сумын удирдлагууд 2021-2022 оны хичээлийн жилд сумын Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт долоон оюутныг хамруулахаар болжээ.

Мөн түүнчлэн 2021 оны ЭЕШ-ийн 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авсан Ц.Сэвжиджалмаад талархал илэрхийлж сумын Засаг дарга 500.000 төгрөгний батламж гардуулав.

Сум орон нутагтаа амьдрах залуус ховордох болсон энэ цаг үед залуусыг төрсөн нутагт нь ажиллаж амьдрах ая таатай нөхцөл боломжийг олгох үүднээс боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв алхам юм.

Сумын удирдлагууд ИТХ-ын дарга Д.Жаргалсайхан, Засаг дарга Б.Гасрандорж, Засаг даргын орлогч дарга Х.Шинэбаатар, ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Оюунханд нар дээрх долоон оюутанд нэг сая төгрөгний батламжийг гардуулан өглөө.

Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж оюутнуудыг их дээд сургуулиа төгсөөд, нутаг орондоо ирж ажиллаж амьдрахыг уриалаад сурлагын өндөр амжилт хүслээ.

Тэтгэлэгт “Ач” АУИС-д “Сувилагч” мэргэжлээр II курсийн оюутан Г.Шинэбаяр, “Техник технологи” сургуулийн “Барилгын инжинер” мэргэжлээр III курсийн оюутан Х.Насанжаргал, АШУҮИС-ийн Дорноговь салбар сургуулийн “Лаборатори техникч” мэргэжлээр I курсийн оюутан Б.Улаанаа, СУИС-д “Уртын дуу”-ны IV курсийн оюутан Э.Хоролмаа, “Идэр” их сургуулийн “Программ хангамж” мэргэжлээр I курсийн оюутан Г.Гантулга, “Глобал удирдагч” их сургуульд “Сувилахуй” мэргэжлээр I курсийн оюутан Э.Цэрэннадмид, ШУТИС-ийн “Үйлдвэрийн экологи” мэргэжлээр I курсийн оюутан А.Дорждагма нар хамрагджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чулуунцэцэг(172.69.45.138) 2021 оны 09 сарын 23

Сум орон нутгийнхаа удирдлагуудад баяр хүргэж ажилд нь их амжилт хүсье. Оюутан залуус минь их эрдмийг сурч эх нутагтаа ажиллаж амьдрахыг хүсье.

1  |  0
Top