Өчигдрийн үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна

2021 оны 09 сарын 22

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орж, үерт автжээ.

Тодруулбал тус дүүргийн 1, 8 дугаар хорооны Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 04 дүгээр хороо,  Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хорооны 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хорооны Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автсан байна.

Мөн энэхүү гамшгийн улмаас гурван айлын гэр, 20 айлын хашаа нурж, мөн 08 дугаар хорооны Нарлагийн нэгдүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн байна. Эдгээр дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, 18 хүний амь насыг авран хамгаалж, 1 автомашиныг аюулгүй газарт гаргажээ.

Түүнчлэн үерийн хор уршгийг арилгахаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч түгээх төв, “Чандмань Налайх” ОНӨААТГ-ын нийт 55 ажилтан, алба хаагчид ажиллаж байна

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.68.254.40) 2021 оны 09 сарын 22

ajillaa chiigeechee ter schadar said Amarsaichan !!!, , ard irged ursaad ,chaldvar avaad suirch bna.

0  |  0
zochin(172.68.254.40) 2021 оны 09 сарын 22

ajillaa chiigeechee ter schadar said Amarsaichan !!!, , ard irged ursaad ,chaldvar avaad suirch bna.

0  |  0
Top