Сурлагын хоцрогдлыг тодорхойлох “ОНОШЛОХ ҮНЭЛГЭЭ” эхэллээ

2021 оны 09 сарын 22

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон. БШУЯ-аас хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас судалгаа авсан байна. Ингэснээр сурагчид нийтлэг байдлаар ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсон болохыг тодорхойлжээ.

Тэгвэл дараагийн шатны хоцрогдлын оношилгоог сурагчдаас авч байна. Оношлох үнэлгээнд ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагдаас түүврийн аргаар сонгогдсон 64000 орчим сурагчийг хамруулах аж.

Судалгааг улсын хэмжээнд 646 сургууль дээр зохион байгуулах ба давхардсан тоогоор 29716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын 60 арга зүйч оролцон ажиллаж байна гэж өнөөдөр /2021.09.22/ БШУЯ-аас мэдээллээ.

Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(162.158.92.88) 2021 оны 09 сарын 22

Byx torliin xicheeleer xyyxdyyd xotsorsoon, byten 2 jileer surguuliin xaalgaa barisan uls oron manaixaas oor xaana ch baixgyi ee !

0  |  0
Top