ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн амжилтад хүрнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Хонь

Таатай өдөр. Гэхдээ та эрсдэлтэй зүйл бүү хий. Спортоор хичээллэх, гэрлэлтээ батлуулах, хүүхэд төлөвлөхөд таатай өдөр. Өдрийн хоёр дахь хагаст таны төлөвлөгөө өөрөөр эргэнэ.

Үхэр

Маш таатай өдөр. Сайхан сэтгэл, хайр, уучлалыг харуулна. Санхүүгийн байдал тань болж байвал хандив өглөгт гар сунгаарай. Та удахгүй “Юу тарина, түүнийгээ хураана” гэсэн үгийн биелэлтийг харах болно. Үдээс хойш хувийн амьдралдаа анхаарал тавь. Өөрийнхөө хүслийг бүү тулга.

Ихэр

Өнөөдөр та мэргэн байна. Шударга байдал нь амиа хичээх гэсэн үг биш. Зарим хүний зөвлөгөөг сонс. Хэзээ нэгэн цагт харилцаа хөндийрсөн хүнтэй эргээд харилцана. Түүнээс, бас найз нөхдөөсөө суралц.

Мэлхий

Хувийн амьдралдаа анхаарал хандуулах цаг болжээ. Гэхдээ хайрттайгаа хэт ойртох гэж түүнийг бүү зовоогоорой. Дуртай ажлаа хийж, өөрийгөө цэнэглэ. Дотоод эмх цэгцгүй байдал засрахад бүх зүйл хэвийн болно.

Арслан

Шинэ үүрэг, шинэ ашиг ирнэ. Таагүй хамтрагч болон удирдлагатайгаа бүү зөрчилд. Илүү их тэвчээр, ухаан гарга. Өөрийгөө бусадтай бүү харьцуулаарай. Орой танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байгаарай.

Охин

Та өгөөмөр байна. Бусдыг, бас өөрийгөө уучилна. Спортоор хичээллэх, дасгал хийхэд таатай. Эрсдэлтэй мөнгөний ажил бүү хий. Тодорхой ил харагдаж байгаа эрсдэл рүү орох хэрэггүй. Үдээс хойш ямар нэгэн нууц зүйлийг ил болгоно.

Жинлүүр

Асуудлуудад анхаарал хандуулахгүй байх тусам нэмэгдэнэ. Энэ нь таны харилцааг сүйтгэж мэдэх тул ярилцах цаг гарга. Өөртөө цаг хугацаа гаргаж байж ажлаа амжуулж, асуудлыг шийднэ. Нөхцөл байдлыг бодитоор дүгнээрэй.

Хилэнц

Идэвхтэй байж, амжилт гаргах өдөр. Хүч, боломжоо зөв хуваарил. Тавьсан зорилго руугаа зоригтой яваарай. Илүү амбиц, шаардлагыг эргэн тойрондоо тавих хэрэггүй. Хамтрагч нараа, удирдлагаа өөртөө татаарай. Таны өмнө шинэ зорилго гарч ирнэ. Хүүхдийнхээ хүмүүжил, сонирхолд анхаарал хандуул.

Нум

Ухаалаг, шударга байна. Хүмүүсийн гуйлтад татгалзаж, харамлаж, амиа бодож болохгүй. Таны хүчин чармайлт илүү их амбиц болж хувирвал сөрөг нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндэд таагүй байдаг зүйлээс татгалзахыг зөвлөж байна.

Матар

Асуудал, таагүй зүйлс нь таныг илүү өөр шатанд аваачих гишгүүр болно. Удирдлагатайгаа зөрчилдөх магадлалтай. Хамт олонтойгоо эвтэй байгаарай. Юу ч болж байсан эелдэг зан, хайр хүндлэлээ бүү алд.

Хумх

Бүх зүйл сайхан байна. Биедээ ачаалал өгч, зугаалж, шинэ хүмүүстэй танилц. Бичиг цаасаа эмхлэхэд ч таатай үе. Засварын ажил эхлэх гэж байгаа бол зардал гаргахад бэлэн бай. Үл хөдлөхөөс бусад худалдан авалт амжилттай байна. Оройг галын дэргэд өнгөрүүлэхэд сайхан байна.

Загас

Ажлын янз бүрийн асуудлыг шийдэхэд таатай өдөр. Та мэдэгдэхүйц ашиг олж, шагнал авна. Бэрхшээл танаас хол байх болно. Таныг хүчтэй эмоц бүрхэн авна. Хяналтаа алдахгүйн тулд түр завсарлага аваарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top