Монголын орчин цагийн яруу найргийн нэрт төлөөлөгч Ренчиний Чойномын бага охин Мөнхтэмүүлэн өчигдөр /2021.09.22/ Дархан хотод "Чойномын номын мухлаг" нэртэй бэсрэг дэлгүүрийнхээ үүдийг нээжээ.
Түүний эхлүүлсэн ажилд олон хүн ерөөл өргөсний нэг нь "Өд" сангийн тэргүүн, Чойном судлаач доктор (Ph.D) Д.Ганболд байсан бөгөөд Чойномын бүрэн цуврал номуудыг бэлэглэжээ.
Ч.Мөнхтэмүүлэн "Аавынхаа ном бүтээлийг олонд хүргэхээр бодож явсан ажлаа эхлүүлсэндээ баяртай байна. Миний хүсэл зоригийг дэмжин, ажил хэрэг болгож өгсөн Дархан хотын засаг захиргаа, Өвөр Монголын "Итгэл групп", "Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн хамт олон болон бусад дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархъя. Номынхоо дэлгүүрийг өргөжүүлж, олон сайхан номыг уншигчдад хүргэхийг хүсэж байна" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Түүний номын дэлгүүрээр зөвхөн Р.Чойномын бүтээл бус бусад олон төрлийн ном худалдах аж.
Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эцэг Рэнчингийн 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ.
Тэрээр эцэг, эхээсээ Чойномусурияа нэрийг авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан байна.
Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй аж. Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авьяас билгийнхээ хүч чадлаар боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан сод нэгэн юм.
Түүний уран бүтээлээс
Сэтгэгдэл ( 6 )
Сосорбарам гэж нэг тоголсон кино шигээ сагсуу нөхөр Чойном гэдэг хүний шүлэг нэрийг дураараа ашиглаж их мөнгө олоо биз дээ дуугарсан уу?
Сосорбарам гуай Ард кинотеатртаа өрөө гаргаж өгөөч Чойномоор баахан мөнгө хийсэн биз дээ
Mash saikhan sanagdaj bna.Erdem nomiig erhemlegch Darhanchuud maani demjeed ulam urguj boltugai gej eruue.\n
Mash saikhan sanagdaj bna.Erdem nomiig erhemlegch Darhanchuud maani demjeed ulam urguj boltugai gej eruue.\n
Mash saikhan sanagdaj bna.Erdem nomiig erhemlegch Darhanchuud maani demjeed ulam urguj boltugai gej eruue.\n
ТВ9 мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээр нээж өгсөн шүү