Монгол Улс автобензин, тэр дундаа АИ-92 шатахууны хомсдолд орсны улмаас Шатахуун түгээх станцууд сүүлийн өдрүүдэд АИ-92 шатахууныг мөнгөн дүнгийн хязгаартайгаар олгож буй.
Тэгвэл “Монсуль” ХХК бүх төрлийн автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлснээ мэдэгдээд байна.
Тодруулбал, тус компани өчигдөр /2021.09.23/ цахим хуудсаараа дамжуулан “Манай компани нь улс орон даяар тархаад байгаа ковид-19 цар тахлын энэ хүнд үед шатахууны тасалдал үүсгэхгүйн төлөө хичээн ажиллаж ирсэн билээ. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд бүх ШТС-уудаараа бүх төрлийн автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүй хэвийн олгож эхэллээ” хэмээн мэдээлсэн юм.
Иргэдийн тус ШТС-ыг зорих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул яг одоо шатахуун түгээлт хэвийн байгаа эсэх талаар компанийн ажилтнаас тодруулахад “АИ92 болон бусад бүх төрлийн шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүй олгож байгаа нь үнэн. Тиймээс манай байгууллага маш их ачаалалтай ажиллаж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Мундаг, би танайхөар үйлчлүүлэх дуртай шүү.Бинзен нь арай чанартай байх шиг санагддаг