Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг 2021-2022 онд хаах хуваарийг танилцуулж байна.
Хуваарийн дагуу аравдугаар сарын 1-7-ны хугацаанд БНХАУ хилээ хаах аж. Учир нь энэ үеэр тус улсад Үндэсний баярын өдөр тохиож байгаа юм. Харин Монгол Улсын хувьд ирэх арваннэг, арванхоёрдугаар сард нийт 3 удаа хилээ хаах аж.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ
- Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр)
- Цагаан сар (билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр)
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр (3 дугаар сарын 8-ны өдөр)
- Бурхан багшийн Их дүйчин өдөр (билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу 5 дугаар сарын 26-ны өдөр)
- Хүүхдийн баяр (6 дугаар сарын 1-ний өдөр)
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр (7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр)
- Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 5-ны өдөр)
- Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр)
- Үндэсний эрх, чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр (12 дугаар сарын 29-ний өдөр)
БНХАУ-ЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ
- Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр)
- Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр)
- Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр)
- Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр)
- Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр)
- Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр)
- Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр) тус тус хаана.
Сэтгэгдэл ( 0 )