Д.Сумъяабазар: Хот хөгжүүлэх төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Хотын дарга Д.Сумъябазар нарын албаныхан өнөөдөр /2021.09.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Хотоос "Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж хэвшиж байна. Хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлого шийдвэрийн талаарх мэдээллээр хангах үүрэгтэй. Энэ дагуу ээлжит мэдээллээ хийж байна. Өвөлжилтийн бэлтгэл байдал хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл өгнө. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний биелэлт хангалтгүй 29.6 хувьтай байна.Төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг дагалдуулж ёсдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая ард иргэдээс санал асуулга явна. Цахимаар болон бусад хэлбэрээр гэсэн чиглэл авч, ажилдаа орж байна. Улаанбаатар хотын дүрэм, стандарт нь ямар байхаа тодорхойлно. Ингэснээр арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх төлөвлөгөө, санхүүгээ цэгцлэх, бүтэц зохион байгуулалтад орж ажиллаж байна. Ирэх 2022 оны нэгдүгээр сараас нийслэлчүүд шинэ шийдлээр шинэ амьдрал эхэлнэ гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар шахмал 56 тонн нөөцтэй байна. Өмнөх онд 80 орчим тонн нөөцтэй шахмал түлштэй байсан. Дөрөвдүгээр сард гарсан тогтоол шийдвэртэй холбоотой. Баруун үйлдвэрийг шилжүүлэх чиглэл өгсөн. Баруун үйлдвэрийг ажиллаж байх хугацаанд нь түр зогсооход гарсан асуудал юм. Улаанбаатар хотыг дулаан байлгах нь шахмал түлш юм. Энэ жил 600 цэг дээр шахмал түлшийг борлуулна" хэмээн онцоллоо.  

Түүнчлэн "Улаанбаатар хот хоггүй байх ёстой. Ногоон байгууламжаа ихэсгэж, нэмэхийн төлөө ажиллах ёстой. Мөн хүнд суртлыг арилгаж, цахим шилжилтийг хийсэн байх ёстой үүрэг даалгавар өгсөн, ажиллаж байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top