“Малчин аранз”-ыг өгч, малчдын бэлэн байдлыг хангалаа

2021 оны 09 сарын 24

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдалд тохируулан аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан өрх гэрт “Өрхийн аюулгүй байдал” сургалтыг хүргэн ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд Сайнцагаан сумын дөрвөн багийн малчин өрхийн төлөөлөлд өрхийн аюулгүй байдлыг хангах, өрхийн эрсдэлийг үнэлж бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах талаар зөвлөмж өгч “Малчин аранз”-ыг хүргэлээ.

Тус аранзыг өнгөрсөн өвөл, хаврын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, “1998 нэг үеийнхэн” төрийн бус байгууллагынхан санаачлан Онцгой байдлын газарт хүлээгэн өгч байсан юм.

“Малчин аранз”-д үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу малчин өрхөд яаралтай үед хэрэглэгдэх гар чийдэн, анхны тусламжийн багц, дулаан баригч, нано хөнжил, дохионы пуужин, луужин зэрэг зүйлс багтсан.

Тус аранзны ач холбогдол, хэрэгцээ шаардлага чухал байгаа тул малчдад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top