ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон аз жаргалтай байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Хонь

Өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд муу өдөр. Олон хүнтэй газар цугларахгүй байж, ганцаараа байхыг хичээ. Эрүүл саруул ухаан нь энэ өдрийн сөрөг хандлагыг даван туулахад туслах бөгөөд хайртай хүнийхээ хамт байгаа нь бэрхшээлээс ангижрахад тусална.

Үхэр

Анхааралтай байхыг одод зөвлөж байна. Шаардлагагүй ярианаас зайлсхийхийг хичээ. Чухал шийдвэрүүдийг хойшлуул. Таны амьдралд сөрөг үүрэг гүйцэтгэх шинэ танилуудаас болгоомжил. Сэтгэл татам байдлаа ашиглаарай, энэ нь эргэн тойрондоо тайван, итгэлцлийн уур амьсгалыг бүрдүүлэхэд тусална.

Ихэр

Ажил хэрэгтээ анхаарал болгоомжтой хандахыг одод зөвлөж байна. Доог тохуу хийх, шаардлагагүй яриа өрнүүлэхээс зайлсхийхийг хичээ. Гадны нөлөөнөөс болгоомжилж, сул талаа давуу тал болгон ашигла. Энэ нь шинэ хүмүүсийг өөртөө татахад тусална.

Мэлхий

Зугаалах, алхахад тохиромжтой. Өнөөдөр таны мэдрэхүй ер бусын хурц байх болно. Та үүссэн хурцадмал байдлыг намжааж, сэтгэл хөдлөлөө зөв чиглүүлнэ. Биелээгүй найдвар, хий хоосон хүлээлтэд бүү авт.

Арслан

Шинэ ажил эхлэх, өдөр тутмын орооцолдсон асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Таны алдаа, эсвэл түншүүдийн буруу зөвлөгөө нь сөрөг үр дагаварт хүргэх болно. Энэ өдөр эрүүл мэнддээ анхаар. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, тэвчээргүй байх, толгой өвдөх, хордлого авах магадлалтай.

Охин

Аз жаргалтай өдөр. Бодит байдлыг нуухгүй байвал санхүүгийн салбарт амжилтад хүрэх магадлал өндөр байна. Магадгүй таны хэт өөдрөг үзэл буруудна. Анхааралтай, тэнцвэртэй байгаарай.

Жинлүүр

Энэ өдөр халдашгүй байдал тань эргэн тойрны шунал, хувиа хичээсэн байдлыг дарна. Хандив өгөх, зөвлөгөө өгөх, бусдыг сонсохыг зөвлөж байна. Өнөөдөр та өмнө нь ямар нэгэн шалтгаанаар харилцаагаа тасалсан хүмүүстэй нөхөрлөлөө сэргээх шаардлагатай болж магадгүй юм. Бэрхшээлийг хайртай хүмүүсийнхээ тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой болно.

Хилэнц

Хайртай хүмүүсийнхээ хүрээлэлд амрахад таатай байна. Найз нөхдөдөө таларх. Тэд танд зүрх сэтгэлийн асуудлаар үнэтэй зөвлөгөө өгч, карьерт туслах болно. Дасгал хийхийг зөвлөж байна. Хүүхэдтэй бол түүнийгээ дасгалд уруу татаарай.

Нум

Чухал бус хүмүүстэй яриа өрнүүлэхээс зайлсхийхийг хичээ. Чухал шийдвэр таны өмнө байна. Нөхцөл байдлыг зөв үнэлэх нь таны  хоосон төсөөллүүдийг арилгана. Зүүд зөнтэй байж болох бөгөөд удахгүй биелэх болно.

Матар

Аль болох их цагийг гэрээсээ өөр газар өнгөрүүлэхийг зөвлөж байна. Учир нь та өнөөдөр цаашдын амьдралаа холбох хүнтэй танилцах магадлалтай байна. Том хүмүүсийн амьдралын эрч хүч сайн байж, ажлын болон уран бүтээлийн амжилт ирнэ.

Хумх

Энэ өдөр нь эрч хүч, бүтээлч үйл ажиллагааны өсөлтийг бэлгэджээ. Та эргэлзээг даван туулж, өөрчлөгдөнө. Гэр бүл дэх амар амгалан, түнштэйгээ таарч тохирох, эвдэрсэн нөхөрлөлөө сэргээх зэрэг нь таныг урамшуулна. Дотоод дуу хоолойгоо сонсоорой. Таны таамаглал удахгүй биелэх магадлалтай.

Загас

Энэ өдөр таныг хууран мэхэлж магадгүй. Төөрөгдөл, хуурмаг байдлаас ангижрахын тулд амжилттай мэт санагдах ч дотоод сэтгэл нь хурцадмал хүнээс хол бай. Та хэцүү зүйлийг мэдрэх болно. Ойрын хугацаанд болж өнгөрсөн сөрөг үйл явдлууд таны сэтгэлзүйд туссан байх магадлалтай. Дуртай зүйлээ хийх нь ашигтай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(172.69.252.138) 2021 оны 09 сарын 27

Өлсөж байгаад идэх жинхэнэ аз жаргал

0  |  0
Top