“ГРАНД” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Намрын налгар өдрүүдэд өнгө нэмж фото мэдээллээр арвин, сонирхолтой, содон “Гранд” сэтгүүлийн №142 дахь дугаар худалдаанд гарлаа. Их хотын ганган хүүхнүүд, хээнцэр газрууд, салбартаа тодордог манлайлагч бүсгүйчүүдийн болоод шинэ содон соргог мэдээллээр дүүрэн “Гранд” сэтгүүлд СГЗ, яруу найрагч Э.Хархүү хөрөг нийтлэл бичиж эхэлжээ. Энэ удаад МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн хөрөг дурсамжийг уншагчдад хүргэж байна. Дуулиантай мэдээний эзнээр карантинаар бүл нэмсэн жүжигчин Ч.Болд, дуучин Б.Солонго нар тодорч, папараци дуранд өртжээ.

Гоо сайхны салбарт түүчээлж, өөр, өөрсдийн өнгө төрхөө нэмж, имижээ бүрдүүлж яваа “Sunray” салоны үүсгэн байгуулагч Г.Ариунсувд болон “Orkhon beauty spa” салоны Ерөнхий захирал В.Орхонлхам нар салоныхоо талаар болон хувийн амьдралын талаар хүүрнэн өгүүлснийг “Гранд” сэтгүүлээс уншиж болох нь. Мөн МЗХ-ны Дэд Ерөнхийлөгч А.Анхбат, дуучин, жүжигчин Мино буюу Т.Номин ярилцлагын зочноор уригджээ. Нийгмийн хариуцлагатай инфлюсерүүд болох Д.Одзаяа, Н.Заяа нарын фото пауз, УГЗ Б.Цогтбаярын аархал: “Монголын сүүлчийн эзэн хаан”-тай намар, дэлхийд данстай шилдэг моделиуд, Ч.Ундрам гишүүний фэшн лүүк, хүндийн өргөлтийн дагина М.Анхцэцэгийн фото түүх зэрэг шинэ сонирхолтой, содон мэдээллийг “Гранд” сэтгүүлээс шимтэн уншаарай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top