Сайжруулсан шахмал түлш худалдах 41 цэг ажиллаж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Нийслэлийн хэмжээнд дулаан, цахилгаан, ус хангамжийн бэлтгэл ямар байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

Харин гэр хорооллын иргэдийг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл хэрхэн хангаж байгаа, сайжруулсан шахмал түлшний нөөцийн тухайд Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар 57.887 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгээд байна. Нийтдээ 33 агуулахад түлшээ нөөцөлж байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн 41 цэгээр борлуулж эхэлжээ. 

Аравдугаар сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд 600 цэг ажиллаж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. 

Энэ нь 300 өрх тутамд нэг борлуулалтын цэг ногдоно гэсэн үг юм.

Шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүхий нүүрс тээвэрлэлтийг зогсооход анхаарал хандуулж байгаа аж. Түүхий нүүрс тээвэрлэж Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүйн тулд шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагчийг гурван ээлжээр томилон ажиллуулж, 24 цагаар хяналт тавьж буй бөгөөд өнгөрсөн 14 хоногт түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top