Эмээ, өвөөг минь БИТГИЙ ДУУДААРАЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг "Ахмадын баяр" болгон тэмдэглэхийг дэлхий дахинд уриалж, тунхагласан. Эл хүрээнд Монгол Улс 1992 оноос эхэлж жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг "Ахмадын баяр" болгон тэмдэглэдэг болсон билээ. Тэгвэл хоёрхон өдрийн дараа "Ахмадын баяр"-ын өдөр тохиох гэж байна.

Харин том, жижиг гэлтгүй дарга нар, улстөрчдөөс ганц л зүйлийг хүсье. Эмээ, өвөө нарын маань нэрийг барьж энд тэнд дайллага, цайллага, цуглаан зохион байгуулж, бөөгнөрөл битгий үүсгээрэй, тэднийг маань битгий дуудаарай.

Ганц баярынх нь өдөр эрүүл мэндийг нь бодож, гэр гэрт нь байлгаж тус болоорой.

Эсрэгээрээ амхадууд маань ч гэсэн халдвар хаа сайгүй тархсан цаг үед өөрсдийнхөө эрүүл мэнд, цаашлаад амь насаа бодож, гэр гэртээ үр хүүхэд, ач зээ нартайгаа баярлаарай. 

Учир нь, халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Түүнийгээ дагаад нас баралт ч нэмэгдлээ. Нас барж байгаа иргэдийн ихэнх нь ахмадууд байна. Эмч нар нь хүрэлцэхгүй, эмнэлгийн ор олдохгүй байна. Цар тахал хаа, сайгүй тархсан, хаанаас ч хэзээ ч халдвар авах амархан нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Энэ бүхнийг бодолцож, тэднийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалах үүднээс ахмадуудаа "Ахмадын баяр"-аар нь гэр, гэрт нь баярлуулцгаая.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.184.135) 2021 оны 09 сарын 28

Цуглуруулах шалтаг л гарвал цугларуулна шдээ. Донтой.

0  |  0
Зочин (172.69.252.140) 2021 оны 09 сарын 28

Ганц баярых нь өмнө тэтгэвэриин нэмж өгөөд буян болоочээ тэтгэвэр нэмэхгүй хоёр жил болж байна яасан хатуу төр вэ ????????????????

0  |  0
Top