Монгол инженерүүд байлдааны хөлөг, хөнгөн хуягт машиныг хагас жилийн хугацаанд зохион бүтээжээ. Ингэснээр монгол цэргүүд эх орондоо бүтээсэн авто машинаар энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжтой болж байгаа юм.
Батлан Хамгаалах яамнаас зэвсэгт хүчний байлдааны зэвсэглэлд бүртгэх автомашин зохион бүтээх тендер зарласан бөгөөд уг тендерт “Myangaa Tuning Extreme” клуб шалгарсан байна.
Хуягт машин бүтээх ажилд тус клубийн 14 инженер, техникийн ажилтнууд хамтран оролцжээ.
“Myangaa tuning extreme” клубын захирал Б.Мягмарбаяр “Хуягт машин бүтээхэд хүндрэлтэй байсан зүйл гэвэл Монголд үйлдвэрлэж болохгүй зүйлсийг олох байсан. Цар тахалтай холбоотойгоор захиалсан зүйлээ хүлээх, зарим нэг деталь хэсэг нь хар зургаасаа өөрчлөгдөх гэх мэт асуудал гарсан. Гэхдээ сэтгэл ханамж өндөр байгаа. Өмнө нь олон төслүүдэд хамтарч ажилласан, мэргэжлийн хамт олон учраас чадна гэдгээ мэдэж байсан. Ард нь гарсандаа баяртай байна” гэлээ.
Тус клуб нь 2017 онд үүсэн байгуулагдаж, анхны 69 маркийн автомашин бүтээж байжээ. 50-60 хүний гишүүнчлэлтэй тус клуб 50 орчим автомашиныг дахин сайжруулж ажиллажээ.
Улс бүр өөр өөрийн гэсэн хуягт тээвэртэй байдаг. Харин манай улс анх удаа цаасан дээрх зураасаас эхлээд нэг бүрчлэн өөрсдийн гараар бүтээсэн анхны сум нэвтэрдэггүй, хуягт машин зохион бүтээсэн нь энэ юм.
Хөнгөн хуягт машиныг зохион бүтээхийн тулд түүхий эдийн туршилт дээр багагүй хугацааг зориулдаг аж. Учир нь хуягт машины хуягийг ямар түүхий эдээр хийх нь маш чухал байдаг гэлээ.
Видео хэлбэрээр үзэх
Эх сурвалж: ТВ8 - "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР
Сэтгэгдэл ( 6 )
Chamaig garaa hudulguud tolgoigoo ajluulj bna.computerin tsaanaas bitgii olon yum khuts!Chi bol halamj avaad suuj baidag heg prazit bgaa! Zaluuchuuddaa bayar hurgep!\n
Сүрхий л байна. Баяр хүргэе!
Sonin l uim. Hudulguur duguigaa uursduu uildverlechihsen bol ch uvdug sugdmuur baina.
ICHDEGGUIM BAIHDA
1 muu tumur gagnahad yamar yumnih enjineer baihavdee,delhiigeer duuren huyagt mashin tank baihad
Баяр хүргэе сайн байна.\n