С.Одонтуяа хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх үү!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нарыг хэд хэдэн асуудлаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт энэ оны тавдугаар сард хандсан. Тодруулбал, Ерөнхий сайд тэднийг гаалийн байцаагч руу утастаж, “Ковид 19” халдварын эсрэг вакциныг оруулахгүй байх арга хэмжээг авсан хэмээн буруутгасан юм. Тухайн үед Ерөнхий сайд “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Энэ дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн.

Мөн гаалийн байцаагч руу утастаж, дарамталсан асуудал гарсан. Би энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утастаж, гаалиар ийм бараа орж ирэх, ирэхгүйг шийддэг байх нь ёс зүйд нийцэхгүй” хэмээн мэдэгдэж байв. Дээрх асуудлаас гадна түүнийг гаалиар бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирсэн хэрэгт цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Гаалийн байцаагчид нөлөөлж, “хуучин бараа” гэх нэрийдлээр олон улсад нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирсэн гэх хэрэгт цагдаагийн байгууллага буруутгажээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарт холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд прокурорын байгууллага хянаж буй гэнэ.

Иймд хэдэн хэдэн асуудлаар АТГ-т шалгагдаж буй С.Одонтуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаж эхэлсэн байна. УИХ-д 13 суудалтай Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргаар С.Одонтуяа сонгогдон ажиллаж буй. Эрүүгийн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдахад хүрээд буй түүнийг өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэж намынхан нь үзэж буй ажээ. УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт нь гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй гэх үндэслэлээр 2013 оны дөрөвдүгээр сард уг албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч байв. Энэ жишгээр С.Одонтуяа өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх, эсвэл намын бүлэг ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэж намын бүлгийн түвшинд ярьж эхэлсэн байна.

С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөхөд АН УИХ-д олонх байсан ч хариуцлага тооцож чадсан. Тэгвэл, энэ удаа С.Одонтуяад хариуцлага хүлээлгэх асуудлыг олонхын бүлэг дэмжих магадлалтай гэж АН-ынхан тооцож буй гэнэ. УИХ-ын тухай хуульд зааснаар дэд даргыг чөлөөлөх асуудлыг “ ... гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна” гэж заажээ. С.Одонтуяад намынхан нь хариуцлага тооцох асуудлыг хөндөх болсон өөр нэг шалтгаан нь олонхын бүлэгт үйлчилсэн, УИХ-ын дэд даргын хувьд сөрөг хүчний үүргээ гүйцэтгээгүй гэх шүүмжлэлийг өрнүүлж буй юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Огцруул(203.91.115.251) 2021 оны 09 сарын 29

АН-ын төлөө бус Ардын намыг хамгаалдаг энэ хүүхнийг огцруулах хэрэгтэй. Эрдэнийн гар хөл шүү

0  |  0
ард түмэн(172.69.252.140) 2021 оны 09 сарын 28

улс орэыг хорлосон бна ш дээ өмхий чавганц

1  |  0
ард түмэн(172.69.252.140) 2021 оны 09 сарын 28

энэ авгай тэтгэвэртээ гаоах нас нь аль хэдийн өнгөрчөөд ыхад чавганц болимоор юмаа

1  |  0
ард түмэн(172.69.252.140) 2021 оны 09 сарын 28

энэ авгай тэтгэвэртээ гаоах нас нь аль хэдийн өнгөрчөөд ыхад чавганц болимоор юмаа

0  |  0
y(172.69.252.140) 2021 оны 09 сарын 28

MANGAS uud uuj idej hanahgui

0  |  0
Шинэ эрин (172.69.252.142) 2021 оны 09 сарын 28

Новшийн Ануусын авгай ер нь Ануусын хулгайч нар монгол төрд огт хэрэггүй

0  |  0
АТГ(103.212.117.91) 2021 оны 09 сарын 28

УИХ-ын гишүүд бүгд л авлигалийн асуудлаар АТГ-д шалгагддаг биз дээ ??

0  |  0
МАНгарт(172.69.252.138) 2021 оны 09 сарын 28

Шоронгоос шууд ордонд тэр хэн бэ.Ард түмнийхээ боломжийг хулгайлагчид бүлэг дээрэмчид хэн хэн вэ.Хамгийн гайгүй нь Одонтуяа байх оо

0  |  0
ЗОЧИН(66.181.184.135) 2021 оны 09 сарын 28

БАРИГДСАН НЬ ЭНЭ. ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ХИЙСЭН ГЭМТ ХЭРГИЙН ХАМГИЙН ГАЙГҮЙ НЬ ЭНЭ БОЛОВ УУ? МЭДЭХГҮЙ ЮМДАА. ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙН БАЙДЛААС ХАРАХАД МАНАЙ УЛС ЭДИЙН АСАГ НЬ ИХ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛТЭЙОРОН ШИГ.ХЭРЭГ ДЭЭРЭЭ ТИЙМ БИШ ЭСРЭГЭЭРЭЭ . ИЙМЭЭС ИЙМ ЯДРУУ АМИА АРГАЦААСАН ЭДИЙН ЗАСАГТАЙ БАЙХАД ТЭДНИЙ ХӨРӨНГӨ МӨНГӨ СОЦИАЛИЗМЫН ҮЕД БҮРДСЭН УЛСЫН ХӨРӨНГИЙГ ИДСЭН ХУЛГАЙ ЗҮЙЛ ГЭЖ ОЙЛГОГДОНО.

1  |  0
Ф еөк хотгор (162.158.179.156) 2021 оны 09 сарын 28

МАН дүүрэн хулгайч

0  |  1
Ф еөк хотгор (162.158.179.156) 2021 оны 09 сарын 28

МАН дүүрэн хулгайч

0  |  1
tt(172.69.45.138) 2021 оны 09 сарын 28

iim luiwarchidtai hamt ardchilsan nam hol yawajgvide

1  |  0
Odontuyaa shulam (141.101.99.229) 2021 оны 09 сарын 28

Muu shulam hurdan zailaarai.

1  |  0
Зочин(103.212.118.124) 2021 оны 09 сарын 28

Төрийн албыг төрлийн авба болгосон, муу гичий.

1  |  0
Болдоо(203.91.115.251) 2021 оны 09 сарын 28

Сайхан худлаа ярьдаг нөхөрдөө. Шалгагдаж байгаа үнэн юм билээ

1  |  0
Good(203.91.115.251) 2021 оны 09 сарын 28

Ene emegtei AN d gai bolno shu\n

0  |  0
Top