ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэнд шинэ үүд хаалга нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Хонь

Од гарагийн байрлал таныг ивээнэ. Гэхдээ та анхааралтай байж, бэртэхээс болгоомжил. Хэрэггүй харилцаа холбоогоо тасал. Чухал шийдвэр гаргахаа түр хойшлуулаарай. Шинэ танил танд таагүй нөлөө үзүүлнэ. Нөхцөл байдлыг өөрийн сонирхолдоо тохируулан удирд.

Үхэр

Таатай өдөр. Өнөөдөр таны энерги маш сайн байна. Амжилтад хүрэх, санхүүгийн салбарт ашиг олох магадлалтай. Хэрэв та ажлаа хойшлуулахгүй бол бодит байдлыг олж харж, зөв алхам хийх болно. Эерэг, өөдрөг байх нь зөв ч болгоомжлох зүйл бий.

Ихэр

Шинэ үүд хаалгыг нээх сайхан өдрүүдийн нэг. Шинэ газар суурьшиж эсвэл орлогын өөр эх үүсвэр олно. Найз нөхөд тань тусалъя гэвэл бүү татгалзаарай. Тэдний тусламж хэрэг болно. Үдээс хойш хайртай хүмүүстээ халамж анхаарал тавиарай.

Мэлхий

Энэ өдөр өөртөө анхаарал халамж тавиарай. Таны хүсэл мөрөөдөл зарим бэрхшээлтэй тулгарах болно. Энэ нь таны сэтгэл санааг үймүүлэх ч мэдрэмждээ хэт захирагдах хэрэггүй. Зөрүүд зан, уур нь нөхцөл байдлыг буруу тийш нь өөрчилнө.

Арслан

Хувь тавилан таныг дахин туршина. Та түүнийг даван гарах эсэх нь зөвхөн өөрөөс хамаарна. Идэвхтэй байж, хувийн амьдралд тань ирэх өөрчлөлтөд бэлэн байгаарай. Шархалсан зүрхтэй арслан бүх зүйлийг буцааж эргүүлж чадна.

Охин

Өвдөж магадгүй тул эрүүл мэнддээ анхаараарай. Хов живээс хол байж, чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Өөрийн сонирхолдоо итгэлтэй, тууштай байгаарай. Таны сонирхлыг дэмжих, ивээх хүн байгааг мэдэхэд таатай байна. Амгалан байдал, итгэлээр өөрийгөө хүрээлүүл.

Жинлүүр

Хол явах, ойр зугаалах, аялах зэрэг бүхий л үйлдэлд таатай өдөр. Ажил дээр дарга удирдлагатайгаа зөрчилдөж болохгүй. Хамт олны халуун дулаан уур амьсгал, таатай орчин нь таны сэтгэл санааг тогтвортой байлгахад маш тустай. Асуудалд бүтээлчээр хандах нь харилцааг таатай болгоно.

Хилэнц

Бэрхшээл, дотоод эргэлзээг үл харгалзан та гаднаа тайван байх болно. Замд таарах саадыг давж гарснаар та амжилтад хүрэх болно. Удахгүй та мэдэгдэхүйц орлого олно. Үр дүнд нь та бүрэн дүүрэн амьдралыг мэдэрч, өөртөө болон хайртай хүмүүстээ таатай цаг үеийг авчирна.

Нум

Шинэ ирээдүйг нээх таатай өдөр. Төлөвлөгөөндөө найз нөхдөө оролцуул. Нөлөө бүхий хүний тусламж нь таныг өөрчлөгдөх, шинэ зүйл рүү тэмүүлэхэд тусална. Дуусгаагүй албан ажил байвал үргэлжлүүлэн хийж дуусгаарай.

Матар

Шинэ хүмүүстэй танилцахдаа болгоомжтой байгаарай. Зарим хүн таны амьдралд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Гэнэтийн маргаан нь нөхцөл байдлыг өөрчилж, танд ашиггүй байдлаар эргүүлж мэдэх тул болгоомжтой байгаарай. Зүүд зөнтэй байж, удахгүй биелэх магадлалтай.

Хумх

Уран бүтээлийн болон бэлгийн онгод орно. Гэрлэлтээ батлуулах, хүүхэд төлөвлөхөд таатай өдөр. Гэр бүлийн амьдрал танд баяр баясгалан авчирна. Ямар ч ажил үр дүнтэйгээр дуусаж, ашиг, хүндлэл, нэр хүнд авчирна.

Загас

Өнөөдөр та зөн совин, дотоод дуу хоолойгоо сонсоорой. Таагүй үнэн ил болох магадлалтай ч таны тэнцвэрийг алдагдуулахгүй. Танд стресс байвал үүнийгээ арилгаарай. Эрүүл мэндийн байдал бага зэрэг дордох тул гэрийн ажлаас өөрийгөө чөлөөлж, амар.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top